ДУНДГОВЬ: Политехник коллежийн Хоол үйлдвэрлэлийн оюутнуудын ур чадварыг үнэлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-06-03 14:58:22
altantogos

Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Политехник коллежийн “Хоол үйлдвэрлэл”-ийн мэргэжлийн оюутнууд нэг жилийн хугацаанд сурсан, мэдсэнээ тайлагналаа.


Тус аймгийн БШУГ, 15 сумын цэцэрлэг, сургууль хоол үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэжлийн түвшнийг ахиулах зорилгоор Политехник коллежтой гурвалсан гэрээ байгуулан хамтран ажиллаж буй. Гэрээний хүрээнд “Хоол үйлдвэрлэл” -ийн нэг жилийн ангид энэ хичээлийн жилд Адаацаг, Говь-Угтаал, Дэлгэрцогт, Дэлгэрхангай, Дэрэн, Өлзийт, Өндөршил, Эрдэнэдалай, Сайнцагаан, Цагаандэлгэр сумын цэцэрлэг, сургуулийн 27 оюутан элсэн суралцсан.


Мэргэжлийн тогоочоор бэлтгэгдэж байгаа оюутнуудын төгсөлтийн шалгалтыг хоёр үе шаттай зохион байгуулж,  төгсөгчдийн онолын мэдлэг болон ур чадварыг үнэлжээ. Шалгалтын үнэлгээг БШУГ-ын мэргэжилтэн Б.Уранчимэг, Политехник коллежийн багш, үнэлгээний ажилтан А.Эрдэнэтуяа, ажил олгогчийн төлөөлөл, үнэлгээний ажилтан С.Цэцэгмаа нар хийж, хамтран ажилласан байна. 







Холбоотой мэдээ