Жаргалант Хайрхан ууланд 15 янгир нутагшууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-06-17 15:11:41

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Жаргалант Хайрхан ууланд 15 янгир нутагшууллаа.


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн шийдвэрээр нэн ховор, ховор амьтныг сэргээн нутагшуулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор мэргэжлийн байгууллагууд хамтран "Янгир" төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүллээ. Өнгөрсөн жил тус суманд 10 янгир нутагшуулсан бол энэ удаад 15 янгир нутагшуулснаар нэг популяци үүсэж байгаа юм.


Туурайтан амьтныг сэргээн нутагшуулж буй "Янгир" төслийг өнгөрсөн онд Архангай аймгийн Булган ууланд амжилттай хэрэгжүүлжээ. Төслийн санхүүжилтийг БОАЖЯ бүрэн шийдсэнийг тус яам мэдээлжээ. 



Холбоотой мэдээ