ГОВЬ-АЛТАЙ: Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орохыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-06-18 13:03:33

Говь-Алтай, зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр нөөлөг салхины аюулаас онцгой сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа. 


Тодруулбал, энэ сарын 19, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө ширүүсэх ба 20, 21-нд 15-27 метр хүрч ширүүснэ. 


Иймд гэнэтийн хүчтэй аадар борооны үеэр аянга цахилгаан, салхины хурд огцом ширүүсэх зэрэг хавсарсан аюулт үзэгдэл ажиглагддаг тул иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол хэрэглэж хэвшихийг онцгойлон анхааруулсан юм.


Холбоотой мэдээ