СҮХБААТАР: Музейн боловсролыг монгол гэрт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-18 15:50:09

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй “Бүх нийтийн соёлын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд музейн боловсролыг монгол гэрт олгож эхэлжээ.


Тодруулбал, аймгийн Угсаатны зүйн музейгээс монгол шагайн наадгай болон хүн чулуун хөрөг дэд хөтөлбөрөөр дамжуулан иргэд, олон нийтэд музейн боловсрол олгож  байна.



Аймгийн төвд буй энэ гэрт зочилсон бүх насныхан дээрх сэдвүүдийн хүрээнд мэдээлэл авч, гэр бүл, найз нөхөд, хамт олноороо шагайгаар наадаж, харилцан суралцах боломжтой.


Сүхбаатар аймагт хамгийн олон хүн чулуу бий. Хүннүгийн үеэс эхлээд бүх цаг үеийг хамрах хүн чулуун хөшөөд нь бүгд өөр өөр утга агуулгатай. Тэр ч утгаараа олны анхаарлыг татдаг. Дотоод, гадаадын жуулчид зорин ирж үзэж, судалдаг эдгээр түүхийн олдворуудынхаа талаар орон нутгийн иргэд мэдлэг, мэдээлэл хомс байдаг нь үнэн. Тиймээс энэ үйл ажиллагаагаар дамжуулан олон нийтийг мэдээллээр хангаж байгаа. Цаашлаад энэ нь түүхийн үнэт олдвор, соёлын биет өвийг хайрлан хамгаалах, илүү өргөн цар хүрээнд сурталчлан таниулахад эерэг нөлөөтэй гэж үзэж байгаагаа музейн хамт олон ярив. 

Холбоотой мэдээ