БУЛГАН: Гудамж талбайн гэрэлтүүлгийг шинэчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-06-21 08:16:01

Булган, 2024 оны зургаадугаар сарын 20. /МОНЦАМЭ/. Булган аймгийн төв Булган суманд 7 дугаар сарын 26-28-нд болох дэлхийн Алтаргана наадамд бэлтгэж гудамжны гэрэлтүүлгээ бүрэн шинэчилжээ.


Булган сумын Хужирт 2 дугаар багийн Мээжийн 1-17 дугаар гудамж, Хөх чулуутын 14-19 дүгээр гудамжинд 500 ваттын хүчин чадалтай 120 ширхэг нарны эрчим хүчээр ажилладаг гэрэл суурилуулах ажлыг “Өвөлжөөн булаг” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, ашиглалтад хүлээн авлаа. 


Орон нутгийн замын эвдрэл гэмтлийг засаж, хэвтээ тэмдэглэгээг стандартын товгор будгаар шинэчилжээ.


Авто зам, явган хүний замын гэрэл болон төв замын гоёлын гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, зарим гэрэлтүүлгийн газрын шугам гэмтсэн хэсгүүдэд агаараар шугам татах ажлууд хийсэн байна.







Холбоотой мэдээ