Италийн шүүхийн цахимжуулалт нэвтрүүлсэн байдалтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
b.tuul@montsame.gov.mn
2024-06-25 10:28:19

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөл, Европын холбоотой хамтран Техникийн туслалцаа, мэдээлэл солилцооны хөтөлбөр /TAIEX/-ийг хэрэгжүүлж байгаа билээ.         


Энэ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Э.Зоригтбаатар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар нар Бүгд Найрамдах Итали Улсын шүүхийн өнөөгийн нөхцөл, цахимжуулалтыг нэвтрүүлсэн байдалтай танилцаж, туршлага судлахаар энэ сарын 17-21-нд тус улсад ажлын айлчлал хийв.


Энэ үеэр Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Андреа Остеллари хүлээн авч уулзсан юм. Айлчлалаар Итали улсын Хууль зүйн яам, Дээд шүүх, Шүүхийн дээд зөвлөл, Төрийн зөвлөл, Шүүхийн сургууль, Итали улсын Ромын давж заалдах шатны шүүх зэрэг байгууллагад зочилж, туршлага судалжээ.

Холбоотой мэдээ