ХӨВСГӨЛ: “Нэг хүүхэд нэг мод” хөтөлбөр хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-25 15:18:55

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Нэг хүүхэд-нэг мод" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.


Хөтөлбөрийн хүрээнд Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Хатгал ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р ангийн сурагчид, эцэг эхийн зөвлөлтэй хамтран сургуулийн талбайд “Хайрын мод” төгөл байгууллаа.


Тус төгөлд сургуулийн багш, ажилчид, сурагчид гэр бүлийн хамтаар улиас, голт бор, шар хуайсын 300 суулгац тарилаа.

Цаашид жил бүр төгсөх ангийн сурагчид хайрын мод тарьж эх орон, байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтран оролцож, ногоон орчин бүрдүүлэхийг зорьж байна.


 

 

Холбоотой мэдээ