Өсвөрийн хөгжимчдийн сонгодог хөгжмийн хоёр дахь удаагийн тоглолт Бээжин хотноо болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-06-26 14:52:25

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх цуврал ажлын хүрээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ “Өсвөрийн хөгжимчдийн сонгодог хөгжмийн хоёр дахь удаагийн тоглолт”-ыг Бээжин хотноо Монголын соёл, мэдээллийн төвд энэ сарын 22-ны өдөр зохион байгууллаа. 


Тус ЭСЯ-ны санаачилгаар уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү сонгодог хөгжмийн тоглолтод Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн тэнхимийн сурагчид болон Улаанбаатар хот дахь олон улсын сургуулиудын сурагчид, Бээжин хотын төв консерваторийн сурагчид монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлээс гадна дэлхийн сонгодог хөгжмийн суут зохиолчдын уран бүтээлээс тоглож сонирхуулав.


Монгол Улс сонгодог урлагаар сүүлийн жилүүдэд дэлхий дахинд эрчимтэй танигдаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээгээр дамжуулан хоёр улсын сонгодог хөгжим сонгон бага наснаасаа хичээллэж буй хүүхэд багачууд харилцан туршлага солилцон суралцаж, улс орныхоо хөгжим, соёлын боловсролыг таниулан сурталчлахад чухал хувь нэмэр оруулж байна.





Холбоотой мэдээ