ДОРНОГОВЬ: Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 157 сонгогчийн саналыг авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-06-27 15:42:53

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн долоодугаар тойрог Дорноговь аймагт сонгогчдын нэрийн жагсаалтад 43567 сонгогч бүртгэгджээ.


Аймгийн төв буюу Сайншанд сумын хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 157 сонгогчийн саналыг өнөөдөр авч байна. Аймгийн хэмжээнд 65 санал авах байранд 690 гаруй төрийн алба хаагч ажиллаж байгаа юм.


Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураах үйл ажиллагаа энэ оны зургаадугаар сарын 28-ны 7.00-20.00 цагийн хооронд болно. 

Холбоотой мэдээ