ТӨВ: Ирцийн мэдээлэл ил тод байснаар 10 хувь нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-06-28 19:15:31

Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 60365 сонгогч санал өгөхөөс 17.00 цагийн байдлаар 29674 сонгогч саналаа өгч, ирц 49.1 хувьтай байна. Бүсээр нь харвал УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойргийн санал хураалт 53.7 хувьтай буюу 103728 сонгогч саналаа өгөөд байна.

 

Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.Энхбатаас тодруулахад, “Төв аймгийн 27 суманд 97 хэсгийн хороо ажиллаж байна. Энэ жил тоног төхөөрөмжийн шинэчлэлийг нэвтрүүлснээр цаг алдалгүй мэдээллээ авч чадаж байсан ч олон төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн ирцийг шууд дамжуулж байгаа учраас ачаалж улсын бүртгэлийн хэлтэс мэдээлэл авахад хүндрэлтэй болж байна. Гэсэн хэдий ч ирцийн мэдээлэл иргэдэд ил тод, нээлттэй байснаар өмнөх жилүүдээс сонгогчдын ирц 10 хувь нэмэгдсэн” гэв.



Холбоотой мэдээ