Сүхбаатарт МАН-ын 5, АН-ын 2 нэр дэвшигч ялалт байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-29 14:09:27

Баруун-Урт 2024 оны зургаадугаар сарын 29 /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн санал хураалтад Сүхбаатар аймгийн 41825 сонгогчоос 30,373 сонгогч буюу 73,4 хувь нь саналаа өгч, санал хураалтыг 73,4 хувийн ирцтэй хаажээ. УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Сүхбаатар аймагт МАН-ын тав, АН-ын хоёр нэр дэвшигч ялалт байгуулжээ.

 

Тодруулбал, нийт саналын тоогоор Л.Оюун-Эрдэнэ, Н.Ганибал, У.Отгонбаяр, С.Төмөрхүү, П.Анужин, М.Бадамсүрэн, М.Ганхүлэг нар эхний долоод жагссан байна.

 

Сүхбаатар аймгийн 65 хэсгийн хорооны 36-д АН, 29-д МАН ялалт байгуулжээ. 100 хувь ялалт байгуулсан сумдын тухайд Уулбаян суманд АН, Сүхбаатар, Халзан суманд МАН урьдчилсан байдлаар бүрэн ялалт байгуулсан байна. УИХ-ын сонгуулийн санал хураалт элдэв гомдол маргаан, сааталгүй амжилттай өндөрлөсөн. 65 хэсгийн хороонд хяналтын тооллого үргэлжилж байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ