ЗАВХАН: "Нууцлаг ертөнц" үзэсгэлэнд 160 гаруй үзмэр дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-07-03 12:30:02

Улиастай, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулж Завхан аймгийн музей, Байгалийн түүхийн музейтэй хамтран “Нууцлаг ертөнц” сэдэвт үзэсгэлэнг аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэглэжээ.


Үзэсгэлэнг 7 дугаар сарын 1-ний өдөр нээж, 9 дүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Одоогоос 100 жилийн өмнө Монголын Байгалийн түүхийн музейн үндэс суурь тавигджээ. Завхан аймагт орон нутаг судлах музейг орон нутгуудаас анх удаа байгуулсан түүхтэй. Түүхэн 100 жилийн ойд зориулж нээлтээ хийсэн “Нууцлаг ертөнц” үзэсгэлэнд сээр нуруугүйтэн буюу бидний хэлж заншсанаар шавжийн олон төрөл зүйлийг нэг дор дэглэжээ.


Шавжийн олон төрөл зүйлийн хатаасан болон гэрэл зурагтай тайлбар бүхий 160 гаруй үзмэр тавьсан байна. Байгалийг ойроос харах боломжийг олгосон үзэсгэлэнг өнөөдрийн байдлаар 100 орчим хүн үзсэн байна гэж Завхан аймгийн музейгээс мэдээлэв. 



Холбоотой мэдээ