Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
khandmaa@montsame.gov.mn
2024-07-12 12:29:05

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлсэн байна.


Мэндчилгээнд, “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Словени Улсын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд чин сэтгэлийн баярын мэнд дэвшүүлж, монголын ард түмэнд хөгжил цэцэглэл, ололт амжилт хүсэн ерөөе.


Манай хоёр улс харилцан ойлголцол, хүндэтгэл, ажил хэрэгч яриа хэлэлцээг дэмжих замаар өндөр түвшний найрсаг харилцааг бүрдүүлж, хоёр ард түмний эрх ашгийн төлөө үр дүнтэй хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлснийг тэмдэглэхэд таатай байна. Миний бие Монгол Улсад хийх айлчлалаа тэсэн ядан хүлээж байна. Энэ айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлхээ холбоог улам бүр бэхжүүлж, олон улсын талбар дээрх хоёр улсын нийтлэг эрх ашиг, зорилтыг дэмжихэд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Холбоотой мэдээ