БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
khandmaa@montsame.gov.mn
2024-07-12 18:32:49

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль мэндчилгээ ирүүлжээ.


Мэндчилгээнд, “Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр хөгжин дэвжиж, иргэд хоорондын харилцаа, хамтын нөхөрлөл ч батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Танд болон монголын ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Холбоотой мэдээ