Сонгомол дээд насны морьдын уралдаанд алдарт уяач С.Баярсайханы бор түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-13 10:22:12

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын баярт зориулсан Сонгомол дээд насны морьдын уралдаанд 79 хурдан хүлэг уралдлаа.


Улмаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын алдарт уяач С.Баярсайханы бор морь түрүү магнайд хурдалсан бол Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Г.Ганбаярын халтар аман хүзүүдлээ.


Харин айргийн гуравт Говьсүмбэр аймгийн Сүмбэр харьяат Д.Баттөгсийн хүрэн, дөрөвт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар, тавд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Б.Бямбадоржийн ухаа хонгор морь тус тус хурдлав.

 

Холбоотой мэдээ