ДОРНОД: Халх, буриад, түнх, үзэмчин харваагаар наадацгаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-07-13 12:58:24

Чойбалсан, 2024 оны долдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг мэргэн харваачдаараа алдартай. Жил бүрийн наадмаар халх, буриад, баргын түнх харваа, үзэмчин харваагаар цэц мэргэнээ сорьдог нь бусад аймгаас онцлог юм.


Сүүлийн жилүүдэд залуучуудын сур харвах сонирхол нэмэгдэж байна. Монгол Улсын хэмжээнд 4000 орчим харваач бий. Үүнээс улсын наадамд 1300-гаас доошгүй тооны харваач цэц мэргэнээ сорьдог. Түүнчлэн улсын хэмжээнд мэргэн цолтон 40 байдгаас тал нь Дорнод нутгаас төрсөн харваачид юм.   

 

Сонирхуулахад, түнх харваа нь 1800-гаад оноос хөгжин дэлгэрсэн түүхтэй. Харин үзэмчин харваа нь "Алтан дөрөө" наадмыг зохион байгуулж эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд эрчтэй хөгжиж байна. Энэ харваа нь бөмбөг гадаслаад түүнийгээ хагас эргэж харвадаг онцлогтой.

 

Энэ жилийн аймгийн баяр наадмын Үндэсний сурын харваанд 60 гаруй харваач, шагайн харваанд 220 орчим харваач цэц мэргэнээ уралдууллаа. 

Холбоотой мэдээ