Энхийг сахиулагч эмэгтэй алба хаагчдын тоог нэмэхэд анхаарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас анх 2005 онд Баруун Сахарт явуулж буй энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагч үүрэг гүйцэтгэж, өдгөө манай улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 24 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
Энэ оролцоог нэмэх чиглэлээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Канад Улсаас Монгол Улсад
суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Сандра Шүфани болон тус улсын
Батлан хамгаалахын атташе Тэнгисийн цэргийн ахмад Андрью Кларк нарыг хүлээн авч
уулзлаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг тэр дундаа энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэйчүүдийн тоо, чадавхыг нэмэх чиглэлээр Канад Улсад суралцах алба хаагчдын тоог нэмэх болон бусад хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцжээ.