Хариулгагүй малыг тусгай хашаанд хашиж эзнийг нь торгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-12 13:41:26

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хот тохижилт үйлчилгээний төвөөс олон нийтийн өмчит, нийтийн эзэмшлийн талбайд хариулгагүй явж ногоон байгууламж, зүлэг бутыг гэмтээж байгаа малыг тусгайлсан хашаанд хашиж саатуулан эзнийг нь торгож байна. 

Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 10-р сарын 14-ий өдрийн 39 тоот тогтоолоор ногоон зүлэг, талбайг хамгаалах шийдвэр гаргасны дагуу бод малыг 3000, бог малыг 2000 төгрөгөөр торгох гэнэ. Өнөөдрийн байдлаар хариулгагүй яваа 30 орчим үхэр .тус хашаанд байгаа ажээ.

Мөрөн сумын хэмжээнд 10 га орчим ногоон байгууламж байдаг бөгөөд жилээс жилд нэмэгдүүлж ногоон хот болох зорилт тавьсан боловч хараа хяналтгүй яваа мал эвдэж сүйтгэх, идэх, орчныг бохирдуулах гээд олон сөрөг үр дагавар гарсаар байгаа юм.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ