СҮХБААТАР: Нэг жилийн хугацаанд 10,6 мянган лавлагаа олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-08-12 09:24:46

Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт төрийн цахим үйлчилгээний хэлтэс буюу “Хурдан” цэгийг байгуулаад нэг жил болж байна.


Энэ хугацаанд 10600 лавлагаа тодорхойлолт олгож, 6000 гаруй иргэнд зөвлөгөө мэдээлэл өгчээ.  

 

Мөн энэ оны нэгдүгээр сараас Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран 300 иргэнд тоон гарын үсэг олгосон байна. Иргэдэд цахим ур чадвар олгох сургалтыг үе шаттай зохион байгуулж, бүх суманд салбар цэгүүдээ нээжээ.


 

Тус хамт олон нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүн болоод хэлтсийнхээ үйл ажиллагааг иргэд, олон нийтэд танилцуулах нээлттэй өдөрлөгийг төв талбайд зохион байгуулж байна.


 

Цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 499 дүгээр тогтоолоор ЦХХЯ-ны харьяанд 21 аймагт Төрийн цахим үйлчилгээний хэлтэс байгуулагдсан. Сүхбаатар аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь одогоор таван хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоотой мэдээ