ДАРХАН-УУЛ: Таван хүний амь насыг авран хамгааллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-08-12 14:23:14

Дархан, 2024 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/.  Энэ сарын 11-ний өдөр Онцгой байдлын газраас дөрөв, Дархан сумын ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, БОАЖГ, Цагдаагийн газраас тус бүр нэг, нийт найман алба хаагч, нэг автомашинтай 14:00-20:00 хооронд завьт болон хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллажээ.


Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд бага насны гурван хүүхэд, насанд хүрсэн хоёр иргэнийг голын усанд живж байсныг шуурхай ажиллаж, амь насыг авран хамгаалсан байна.


Иймд иргэд гол, усны дагуу зорчихдоо бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгаж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.




Өнөөдрийн байдлаар Хараа голын эрэг дагуу амарч, зугаалж буй 70 автомашинд, 200 гаруй иргэнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж хүргэн, 100 ширхэг гарын авлага материал тараан ажиллажээ.

 

Холбоотой мэдээ