ӨВӨРХАНГАЙ: "Гэгээрсэн хүмүүсийн цэцэг" Бат-Өлзийд элбэг ургажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-08-15 11:38:27

Арвайхээр, 2024 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Шар удвал буюу Жамъянмядаг цэцэг нь ойт хээрийн бүслүүр, сөөгөн ширэнгэ, өндөр уулын нугад ургадаг. Энэ жил Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Өвт хайрханд их хэмжээгээр ургасан байна.


Урт иштэй, хурц шар өнгийн энэ цэцгийг бумбанд хийж, бурханы өмнө тавихад багцанд багтсан цэцгийн тоогоор зул өргөсөнтэй тэнцэх хэмжээний буян хураадаг хэмээн хууччуул ярьдаг. Бурханы шашинт орнуудад “Гэгээрсэн хүмүүсийн цэцэг” хэмээн нэрлэх нь бий.


Тиймээс зарим сүсэгтнүүд уг цэцгийг тасалж авахаас цэрвэж, мөргөдөг агаад ихэнхдээ хутагт, хувилгаад олноор төрдөг нутагт элбэг ургадаг. Хэрэв их хэмжээгээр ургавал тухайн нутаг оронд оюун ухаан, билгийн мэлмий нь нээгдсэн гэгээнтэн төрнө хэмээн бэлгэшээдэг ажээ. 

Мөн цус хямарсан болон аливаа хатгалгааг эмчлэхэд тустай байгалийн эмч хэмээн уламжлалт анагаах ухаанд тэмдэглэсэн байнаЖамьянмядаг нь холтсон цэцэгтний овгийн нэгэн төрөл юм. Энд 30 орчим зүйл ургамал багтдаг.


Гэрэл зургийг Б.Бумбанямбуу










Холбоотой мэдээ