Булган сумын Иргэдийн хурал хүндэтгэлийн хуралдаанаа хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-12 16:27:46

Ховд аймгийн  Булган сумын ИТХ-ын хамт олон Хүндэтгэлийн хуралдаанаа саяхан зохион байгууллаа. Сумын ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаанд сумын 31 Төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.

Хуралдаанд сумын ИТХ-ын дарга Б.Гантулга, сумын Засаг дарга Д.Баатарсүрэн нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэн, өнгөрсөн он жилүүдэд хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг онцлон хэлж, ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албанд  амжилт хүслээ.

Тус хуралдааны үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн урилгаар оролцож “Ирэх дөрвөн жилд сумдын ИТХ-тай нягт хамтран ажиллаж, хурлыг бэхжүүлэх, Төлөөлөгчдийг чадавхжуулахад ихээхэн анхаарч ажиллана” гэв.

Хүндэтгэлийн хуралдааны үеэр сум, орон нутгийн хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан сумын ИТХ-ын Төлөөлөгч М.Баатар, М.Хултгар, Ж.Гантөмөр, М.Цэрэндорж, Т.Батхуяг нарыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр “Ховд аймгийн Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, шагналыг гардуулсан байна.

Мөн сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан Х.Балжинням, сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй Г.Цэцэгмаа нарыг Монголын Нутгийн Удирдлагын Холбооны дээд шагнал “Соёмбо” тэмдгээр шагнасныг хуралдааны үеэр гардуулж, баяр хүргэлээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ