ӨВӨРХАНГАЙ: Нидерландын туршлагаар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-08-19 13:42:38

Арвайхээр, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах гэрээг “Ди Ди Жи энд Жи Си Эм рэсайклинг Монголиа” ХХК-тай байгууллаа.

Уг компани нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд Нидерланд улсад хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай компани аж.



Гэрээний хүрээнд эрчим хүч, дулаан үйлдвэрлэж, Арвайхээр сумын шинэ суурьшлын 2, 3 дугаар бүсийг хангах, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж, бүх төрлийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах, дөрвөн улирлын үйл ажиллагаатай хүлэмж босгох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Үйлдвэрийг энэ оноос барьж эхэлнэ.

Холбоотой мэдээ