Бэлчээрийн даац хэтэрсэн сумдад шаардлагатай арга хэмжээ авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-13 13:40:17

Завхан аймаг бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт мал бэлчээхгүй байх өнжөөх, нутаг сэлгэн нүүлгэх гэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч байна.

Өнөөдрийн байдлаар Завханы есөн сумын 16 багийн нутагт бэлчээрийн даац хэтэрсэн байна. Тухайлбал Баянтэс сумын  Жавхлан, Тэс сумын Нисэг, Баянуул, Зүр, Тэлмэн сумын Баянтэгш, Өгөөмөр, Тосонцэнгэл сумын Оргих, Цэцэн-Уул сумын Жаргалант, Завханмандал сумын Нуга, Дөрвөлжин сумын Цогт, Буга, Цагаанчулуут сумын Арц, Баянхайрхан сумын Наран,  Асгат сумын Аргалант, Сантмаргаз сумын Холбоо багуудын нутагт бэлчээрийн даац хэтэрчээ. 

Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул эртнээс зохицуулалт хийж байна. Тиймээс аймаг, сум, багийн нутагт хэдэн толгой мал отроор орж өвөлжих бололцоотой болон хэдий хэмжээний мал отроор гарах шаардлагатай, хэдэн толгой мал даацаас хэтэрч байгааг аймаг, сум, баг бүрээр нь хүснэгтээр гаргажээ.

Б.Мягмарсүрэн/Завхан/

Холбоотой мэдээ