ЗАВХАН: Төв номын сангийн электрон каталогт 45 мянга орчим ном бүртгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-30 16:27:50

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Төв номын номын сангийн электрон катологт 25 мянга 500 гаруй төрлийн ном бүртгэжээ.


Өнөөдрийн байдлаар электрон каталогт 25045 төрлийн 44861 ном бүртгэгдсэн байна.


Эндээс эрдэмтэн докторуудын судалгаа, шинжилгээний бүтээлүүд, уран зохиол, шинжлэх ухааны номууд, орчуулагч редакторуудын бүтээл, бестселлер зохиолууд, хүүхдийн уран зохиолын номууд, эртний судар номуудыг шүүж үзэж болох юм. Тухайлбал электрон катологт тодорхой сэдвийн хүрээнд судалгааны ажил хийх гэж буй, оюутнууд, багш нар судлаачдад зориулсан бүтээлүүд олон бий.


Завхан аймгийн түүхэнд холбогдох архивын баримтууд, монгол бичгийн зөв бичих толь, ууган музейнүүдийн цуглуулгын дээжсийн номын мэдээллийг эндээс үзэж болох юм. Гэрийн номын сан, гадаад хэл дээрх хүүхдийн номын сангаас хэрэгцээтэй номоо шүүж, үзэж захиалж уншиж болох юм. Өөрөөр хэлбэл аймгийн төв номын сангийн цахим катологийг үзэхийн тулд өөрийнхөө нэр, имайл хаягыг бүртгүүлснээр хүссэн номоо хайлт хийж, каталогт байгаа номуудаас танхимаар болон явуулын үйлчилгээ ашиглан уншиж болох юм гэж Завхан аймгийн төв номын сангаас мэдээлэв.


Ташрамд тус электрон каталог нь "Lib4U"-номын сангийн цогц программаар бүтээгдсэн, номын сангийн цогц програм юм. Энэ нь электрон номын сан, электрон каталог байгуулах, номын сангийн хөмрөгт байх ном, тогтмол хэвлэл, эрдмийн ажил, аудио видео гэх мэт материалуудыг бүртгэх. Зураасан кодын тусламжтайгаар номын сангийн үйлчилгээ, тооллого хийх үйл ажиллагааг автоматжуулах. Номын сантай холбоотой төрөл бүрийн тайлан, статистик мэдээллээр хангагдах боломж олгодог байна. Мөн үйлчилгээний “уламжлалт” болон “нээлттэй” системтэй ямар ч номын санд хэрэглэх боломжтой. Тайлан, жагсаалт, диаграмуудыг PDF, XML(Excel), PNG(Image) форматаар файл болгон экспорт хийж бусад хэрэглээний програм руу хуулж оруулж болох юм.


 

Холбоотой мэдээ