СЭЛЭНГЭ: Хараа голын эрэг дагуу 50 ширхэг бургас тарив
ТЭРБУМ МОДСүхбаатар,
2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Гвачон хотын Саемэул сайн дурын
нийгэмлэгийн гишүүд, Ойн холбооны хамт олон Сэлэнгэ аймгийн Мандал суманд зочилж
байна.
Зочдыг Мандал
сумын удирдлагууд хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд Хараагийн бүсийн сум дундын ойн анги, ойн
санг гэрээгээр эзэмшигч “УБЦО” ХХК-ийн хамт олонтой хамтран Хараа голын эрэг дагуу
50 ширхэг бургас тарьж суулгалаа.
Мөн тус нийгэмлэгээс Зүүнхараа хотын ЕБ-ийн 1-р сургуулийн багш, сурагчдад сургалтын хэрэглэгдэхүүнийг хандив болгон хүлээлгэн өгчээ.