БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн төвийн хүн амд зориулж 200-гаас дээш тонн махны нөөц бүрдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төв Өлгий сумын хүн амын өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж энэ намар 200 тонноос доошгүй хэмжээний махны нөөц бүрдүүлэхээр төлөвлөж байна.
Нөөцийн мах бэлтгэх ажлыг хувийн аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлнэ. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдийн нөөцөд зориулж бэлтгэсэн махны 1 кг тутамд нь 1000 төгрөгөөр тооцож орон нутгаас урамшуулал олгохоор төлөвлөж байгаа.
Тус ажилд шаардагдах санхүүжилтийг аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт тусгаж шийдвэрлэнэ. Харин гүйцэтгэгч компанийг тендер зарлаж тодруулах юм.
Баян-Өлгий аймгийн "Акбоар", "Азат" компаниуд өнгөрсөн онд 292 тонн мах
бэлтгэж, хавар аймгийн төвийн иргэдэд нийлүүлж байсан юм.