Жишиг орцтой болгох ажил эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-13 18:44:23

Баянхонгор аймаг орон сууцны хуучин барилгуудын орцны засварын ажлыг эхлүүлжээ.

Эхний ээлжинд аймгийн төвийн 12, 13, 15, 17, 19 дүгээр байруудын нэг нэг орцыг сонгон авч, бүрэн засвар хийхээр засварын бригадууд ажилдаа орсон байна. Тус ажлын хүрээнд орцны шатыг чулуун хавтангаар шинэчлэх, шатны бариулыг бүхэлд нь шинэчлэх, орцны цонхыг вакум цонхтой болгох, ханыг шавардаж будаж засварлах, орцны хаалгыг орчин үеийн соронзон кодтой хаалгаар солих зэрэг ажлуудыг хийж Жишиг орцуудыг бий болгох аж.

Ингэснээр иргэдийн амьдрах таатай орчин бүрдэх бөгөөд цаашдаа Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны үйл ажиллагааг эрчимжүүлэх юм байна. Энэ ондоо ийнхүү 2016 онд эхний ээлжийн таван жишиг орцыг засварлах бол бусад хуучин барилгын орцуудыг засварлах, шинэ барилга болон шинээр баригдах орон сууцны хаалгуудыг цоожтой болгох ажлуудыг төлөвлөжээ.

                                                                                                                             Б.Мөнхзул

Холбоотой мэдээ