СҮХБААТАР: Дарьганга суманд цас орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-09-13 14:18:48

Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Дарьганга суманд есдүгээр сарын 12-ны 18.00 цагийн орчимд орж эхэлсэн бороо шөнөжин үргэлжилсээр өнөөдөр ийнхүү цас болон хувирчээ. Сумын зүүн болон зүүн хойд хэсгээр орж буй цас оройдоо зогсоно гэв.


Мөн өнгөрсөн шөнө Дарьганга, Онгон, Наран, Баяндэлгэр, Эрдэнэцагаан суманд 8-32 мм бороо тус тус орсон байна.


Харин өнөө шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орж, салхи 14-16 м/с хүрч ширүүснэ. Нийт нутгаар эрс сэрүүснэ. Ирэх долоо хоногт цаг агаар дахин дулаарч, агаарын температур 16-21 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. 

Холбоотой мэдээ