“Сонгох эрхийн өдөр” сонгогчийн нээлттэй өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-23 10:16:17

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн хүрээнд энэ сарын 28, 29-нд “Сонгох эрхийн өдөр” сонгогчийн нээлттэй өдөрлөг болно.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод энэ сарын 13-ны өдрөөс эхлэн амралтын өдрүүдэд “Сонгох эрхийн өдөр” сонгогчийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж буй. Энэ үеэр санал авах жишиг байр ажиллуулж, AR технологиор бүтээсэн "Сонгогчийн цахим хөтөч" болон эрх зүйн эмхэтгэл түгээн, саналын хуудасны загварыг танилцуулж байгаа юм.


Нээлттэй өдөрлөгийн үеэр Сонгуулийн хороодын гишүүд орон нутгийн сонгуулийн онцлог, ач холбогдол, энэ оны аравдугаар сарын 11-нд болох Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт, санал авах, тоолох үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч байгаа юм. Түүнчлэн санал тоолох автомат төхөөрөмжийн ажиллагаа, саналын хуудасны загварыг мэдээллийн технологийн багийнхан тайлбарлаж, сургалтын саналын хуудаст санал тэмдэглэж, төхөөрөмжид уншуулж, турших боломжийг сонгогчдод олгож байна.


Холбоотой мэдээ