60 орчим мотоцикль хулгайд алдагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-15 18:03:18

Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар мотоциклийн хулгай нэмэгдсээр 60 орчим мотоцикль алдагджээ. Аймгийн Цагдаагийн газраас иргэдээс ирсэн дуудлагын дагуу шуурхай ажиллаж 34 мотоциклийг олж илрүүлэлт 65,4 хувьтай байна.

Иргэд өөрсдийн дуртай газраа мотоциклоо харуул, хамгаалалт түгжээгүй орхисон нь хулгайд алдагдах гол нөхцөл болж байгаа гэнэ. Мотоциклийн хулгайтай тэмцэх зорилгоор аймгийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах  салбар зөвлөлөөс иргэдэд мотоциколдоо түгжээ хийх уриалгыг гаргаар байна. Өөрөөр хэлбэл иргэд хүүхдийн унадаг дугуйны түгжээ шиг түгжээг төмрөөр хийж мотоциклио орхисон газартаа дугуйг нь хөдөлгөөнгүй болтол түгжвэл хулгайд өртөх боломжгүй гэнэ. 

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ