ХОВД: Энэ долоо хоногт хур тунадас, салхи шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-24 17:46:35

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ сарын дунд арав хоногт Ховд аймгийн нийт нутгаар 116.5 мм хур тунадас орсон нь олон жилийн дунджаас ахиу хэмжээтэй байжээ. 


Тэгвэл энэ долоо хоногийн ихэнх хугацаанд мөн хур тунадас, салхи шуургатай байх ба энэ сарын 27-ны өдрөөс нийт нутгаар хүйтэрнэ. 


Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд, энэ сарын 26, 27-нд алтайн өвөр говь болон уулархаг нутгаар, энэ сарын 28, 29, 30-нд зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар цас орно.


Салхи энэ сарын 24, 26, 27-нд зарим газраар, энэ сарын 25-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр байх төлөвтэй. Мөн алтайн салбар уулсаар салхи секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 20-22 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи нийт нутгаар секундэд 5-10 метр байна. 


Агаарын температурын хувьд энэ долоо хоногт уулархаг нутгаар шөнөдөө -1 +4 градус, өдөртөө +13+18 градус, бусад нутгаар шөнөдөө +5+10 градус, өдөртөө +19+24 градус байна. 


Мөн энэ сарын 27-ны өдрөөс нийт нутгаар хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө -3-8 градус, өдөртөө +3+8 градус, бусад нутгаар шөнөдөө -3 +2 градус, өдөртөө +8+13 градус байна гэж Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 


Холбоотой мэдээ