Түр зогсолтоос зайлсхийх хуулийг Конгресс баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 26 /NBC/. АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа төсөв батлагдаагүйн улмаас ирэх долоо хоногоос түр зогсохоос зайлсхийхийн тулд Конгресс лхагва гарагт зохих хуулийн төслийг олонхын саналаар баталжээ.
Төлөөлөгчдийн танхимын гишүүд хуулийн төслийг 341-82 саналын харьцаагаар баталсны дараа сенатчид лхагва гаргийн орой 78-18 саналаар дэмжсэн байна. Бүх эсрэг саналыг бүгд
найрамдахчууд өгчээ.
Одоо хуулийн
төслийг Ерөнхийлөгч Жо Байденд гарын үсэг зуруулахаар илгээнэ. Хоёр танхим энэ долоо хоногоос урт
хугацааны завсарлага авах тул гишүүд ирэх 11 дүгээр
сарын 5-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөртөл
Вашингтонд буцаж ирэхгүй юм.
Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон, Ардчилсан намын нэр нөлөө бүхий гишүүдийн хэлэлцсэн багц хуулийн дагуу засгийн газрын үйл ажиллагааг 12 дугаар
сарын 20 хүртэл санхүүжүүлэх тул Зул сарын баярын өмнөхөн төсвийн хэлэлцүүлэг дахин өрнөнө.