СЭЛЭНГЭ: Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-26 16:50:58

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооноос  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-т заасны дагуу өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулан өглөө.

 

Тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас 41, АН-аас 41, Хүн намаас 11, бие даагч 2 хүн нэр дэвшиж үнэмлэхээ гардан авлаа.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 70207 сонгогчтой. Аймгийн 30 тойрогт 41, сумдын 57 тойрогт 383 мандаттай.

 

Аймаг, сумын сонгуулийн хороонд 106, 63 хэсгийн хороонд 537, мэдээлэл технологийн баг болон даамлууд 87, итгэмжлэгдсэн ажилтан 63, цагдаагийн байгууллагын  150 офецир нийт 943 албан хаагч ажиллана.

 

Холбоотой мэдээ