ХОВД: Малчид 58781 тонн байгалийн хадлан бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-27 11:37:47

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 8000 гаруй малчин өрхтэй.


Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төлөвлөгөөний дагуу малчдын түвшинд одоогийн байдлаар 58781 тонн байгалийн хадлан (өвс) бэлтгэжээ. 


Мөн 1322 тонн тэжээл, 3103 тонн хужир шүү бэлтгэсэн байна.


Харин аймгийн аюулгүй нөөцөд 150 тонн өвс, 300 тонн тэжээл байгаа бол сумын аюулгүй нөөцөд одоогоор 376 тонн өвс, 240 тонн тэжээл бэлтгээд байна. 


Хадлан бэлтгэх болон аймаг, сумдын өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх ажил үргэлжилж байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.  

Холбоотой мэдээ