ДАРХАН-УУЛ: Үр тарианы 104 га, тосны ургамлын 1038 га талбайн ургац алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд
газар тариалангийн 34263.07 га эргэлтийн талбайтай. Энэ жил ХХААХҮ-ийн сайд,
аймгийн засаг даргатай хамтран ажиллах гэрээний дагуу 20.2 мянган га талбайд
тариалалт хийхээс 2.8 мянган га талбайд илүү тариалалт хийсэн байна.
Ургац тогтоолтын урьдчилсан балансаар 54.7 мянган тонн ургац хураан авах бол үр тарианы 104 га, тосны ургамлын 1038 га талбай ургац алдсан дүн мэдээ гарсныг аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Тухайлбал, үр тарианы хураалт нэг га талбайгаас авах ургацын хэмжээ 11.4 цн бөгөөд 70 хувьтай үргэлжилж байна. Харин вандуй, арвай, буурцагт, хошуу будуу, төмс хураалт дууссан. Одоо хүнсний ногоо 76.6 хувь, малын тэжээл 38.2 хувь, рапс 37.6 хувьтай үргэлжилж байна.
Рапс
3962.5 га талбайд тариалалт хийснээс 1038.02 га талбайн ургац алджээ. Төмс 365
га талбайд тариалалт хийж 4016.1 тн, үр тариа 15689 га-д тариалалт хийж 18755
тн, хүнсний ногоо 2063.2 га-д тариалалт хийснээс 29916.4 тн, тосны ургамал
818.9 тн хураан авчээ.