“Барс” захаас “Улаанбаатар төмөр замын өртөө” хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-04 16:25:30

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нийслэлийн “Барс” захаас “Улаанбаатар төмөр замын өртөө” хүртэлх авто замын хойд хэсгийн эгнээг энэ сарын 6-ны 6:00 цагаас 7-ны өглөө 6:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.


Энэ хугацаанд баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Зам засварын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ зэргийг хийх аж. 

Холбоотой мэдээ