БУЛГАН: Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын түүхт 50 жилийн ой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын түүхт 50 жилийн ой тохиож байна.
Ойн үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга хурандаа Ц.Лхагвасүрэн, Онцгой байдлын газрын дарга асан, бэлтгэл хурандаа, Үйлчилгээний гавьяат ажилтан Д.Ууганбаяр, Хойд бүсийн онцгой байдлын газрын дарга хурандаа Ш.Баасандорж, Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Н.Хишигдорж бөгөөд Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн, эрэх хайх аврах салбарын үе үеийн ахмадууд оролцож байна.
Эрэн хайх аврах салбарыг 1969 онд Түр салбар нэртэйгээр үүсгэн байгуулж, 1974 онд Сайд нарын зөвлөлийн 141-р тогтоолоор Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр байгуулж байжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Булган аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Д.Ууганбаярыг Цэргийн гавьяаны одонгоор, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онц гал сөнөөгч тэмдгээр ОБГ-ын салаан захирагч дэслэгч О.Мөнхтунгалаг нар болон Онцгой байдлын салбарт залуу халуун насаа зориулсан ахмадууд, Онцгой байдлын албанд тангараг өргөж ард олныхоо амгалан тайван аюулгүй амьдралын төлөө хүч хөдөлмөрөө зориулсан зарим албан хаагчийг аймгийн шагналаар шагнасныг удирдлагын бүрэлдэхүүн гардуулан өглөө.
Булган аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Х.Чинзориг, Булган аймгийн хэмжээнд 60 гаруй мянган иргэн амьдарч байгаа. Манай аймгийн нутаг дэвсгэрт гардаг гамшигт аюулт үзэгдлүүдийн дийлэнх хувийг объектын гал түймэр эзэлдэг. Жилд 20-30 орчим объектын гал түймэр бүртгэгдэж байна. 2023 оны төгсгөлд аймгийн хэмжээнд 46 удаагийн объектын гал түймэр гарч, иргэн ААНБ-ын өмч хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан дүн мэдээтэй байна. 2024 он гарсаар объектын гал түймрийн хохирол өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 22 хувиар буурсан байна.