Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-10 14:35:47

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт хяналтын сонсголыг ирэх сарын 20-нд зохион байгуулна.


Хяналтын сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг ажиллах юм. Сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллагын төлөөллүүд оролцогчийн бүртгэлийн хуудсыг бөглөж, ирэх сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө sonsgol@parliament.mn имэйл хаягаар хүргүүлэх аж.


УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс УИХ-ын даргад хандан Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах тухай хүсэлтийг энэ оны наймдугаар сарын 6-нд хүргүүлсэн юм.

 

 

Холбоотой мэдээ