ДАРХАН-УУЛ: Санал хураалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-10-11 08:24:39

Дархан, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн саналт хураалт Дархан-Уул аймагт эхэллээ. Аймгийн хэмжээнд нийт 46 одоо хэсгийн хороонд цагдаа, онцгой, эрүүл мэнд, эрчим хүч, дэд бүтцийн салбарын 750 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.


Сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд санал авах үйл ажиллагаа 07.00 цагт хэвийн эхэллээ. Энэ жилийн орон нутгийн сонгуулийн нэрсийн жагсаалтад аймгийн хэмжээнд 70641 иргэн бичигджээ.


Сонгогчид саналын хуудаст тэмдэглэгээгээ зааврын дагуу зөв хийж, шаардлагатай тохиолдолд батлагдсан заавартай танилцах боломжтой юм.


Илүү дугуйлсан тохиолдолд тухайн саналын хуудас хүчингүй болно. Санамсаргүй тохиолдолд зааврын дагуу бус, илүү болон саналын хуудаст буруу тэмдэглэгээ хийсэн гэж үзвэл хэсгийн хороодын гишүүдэд тухайн шалтгаанаа хэлж дахин нэг удаа саналын хуудас авах боломжтой гэж аймгийн сонгуулийн хорооны дарга О.Хүрэлчулуун мэдэгдлээ.


Санал авах үйл ажиллагаа 20.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд, сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлэхийг аймгийн сонгуулийн хорооноос уриалж байна.








Холбоотой мэдээ