БАЯН-ӨЛГИЙ: 70-аас дээш насныхан сонгуульд хамгийн идэвхтэй оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-10-11 13:04:24

Өлгий, 2024 оны аравдугаар 11 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт орон нутгийн ээлжит сонгуульд 69379 сонгогч саналаа өгөхөөс 11.00 цагийн байдлаар 12634 иргэн саналаа өгч ирц 19.9 хувьтай байна.


Сонгуулийн хорооноос өгсөн мэдээллээр, 70-аас дээш насныхны идэвх хамгийн өндөр байна. Тодруулж хэлбэл, 70-аас дээш настай хүмүүсийн 40.8, 65-69 насны иргэдийн 32.3, 60-64 настай иргэдийн 28.4, 55-59 насны иргэдийн 26.7 хувь нь саналаа өгчээ.


Харин 18-19 настай иргэдийн ирц хамгийн доогуур буюу 7.2 хувьтай байна. Мөн 20-24 насныхны 8.4, 25-29 настай иргэдийн 13.1, 30-34 настай иргэдийн 19.1, 35-39 настай иргэдийн 21.6, 40-44 настай иргэдийн 23.1, 35-54 настай иргэдийн 24.8 хувь нь тус тус саналаа өгчээ.

Холбоотой мэдээ