БАЯНХОНГОР: Сонгогчдын 30 гаруй хувь нь саналаа өгөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-11 13:36:50

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 7:00 цагт эхэлсэн. 13:00 цагийн байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд санал хураалтын ирц 30.9 хувьтай байна.


Тус аймагт бүртгэгдсэн нийт сонгогчийн тоо 56.427 бөгөөд одоогийн байдлаар бүртгэлийн хуудас авсан сонгогч 17.044 байна. Саналаа өгөөд байгаа сонгогчдын олонх нь эмэгтэйчүүд бол өндөр настнуудын идэвх хамгийн өндөр байгаа юм. Тодруулбал, 70-аас дээш насныхны 61.8 хувь, 65-69 насныхны 55.2 хувь, 60-64 насныхны 51.2 хувь нь саналаа өгөөд байгаа бол 18-19 насныхны ирц 18.2 хувь, 20-24 насныхны 15.6 хувь нь саналаа өгчээ.


Аймгийн хэмжээнд Богд, Бөмбөгөр сум санал хураалтын ирц өндөр байгаа бол Эрдэнэцогт, Баянхонгор сумын ирц харьцангуй сул байна.

Холбоотой мэдээ