ОРХОН: 16:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 33,2 хувьтай явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-10-11 16:54:53
oyuka_hu@yahoo.com

Орхон, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийн ирц 16.00 цагийн байдлаар 33,2 хувьтай явагдаж байна. Орхон аймаг нийт 67 мянга гаруй сонгогчтойгоос 40-өөс дээш насныхны идэвх сайн байна.

   

Энэ удаагийн сонгуульд аймгийн ИТХ-д нийт таван нам эвслээс 98 нэр дэвшигч 41 мандатад, Баян-Өндөр суманд гурван намын 62 нэр дэвшигч, Жаргалант суманд хоёр нам эвслээс 42 нэр дэвшигч 21 мандатад  өрсөлдөж байна.

   

ИТХ-ын сонгууль нь иргэдийн оролцоог төлөөлж орон нутгийн хөгжлийн бодлого боловсруулах чухал ач холбогдолтой сонголт тул залуучуудыг идэвхтэй оролцохыг Орхон аймгийн сонгуулийн хорооноос уриаллаа.


Холбоотой мэдээ