Малын вакцинжуулалтад хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-17 15:23:24

Ховд аймагт бог малын мялзан өвчний вакцинжуулалтын ажил энэ оны 10 сарын 12-ны өдрөөс эхлэн үргэлжилж байна.

Нийт 17 сумын 2969.2 мянган малд вакцинжуулалтыг хийхээр төлөвлөн, сумдад вакциныг хуваарилан олголоо.

Малын вакцинжуулалтын ажлын явцад аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 07 –ны өдрийн А/489 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгүүд сумдад ажиллаж байна.

Ажлын хэсэгт аймгийн, Мэргэжлийн хяналтын газар, сумдын Мал эмнэлэг, Мал үржлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавин ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас вакцинжуулалтын арга хэмжээг технологийн дагуу явуулах, аюулгүй ажиллагааны талаар 8 заалт бүхий зөвлөмжийг сумдын Засаг дарга нарт хүргүүлээд байна.

 

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ