ДОРНОГОВЬ: Сонгогчдын 47.5 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-10-11 17:34:42

Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна.


ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Дорноговь аймгийн хэмжээнд нийт 45951 сонгогч саналаа өгөхөөс 17:00 цагийн байдлаар 21034 иргэн буюу нийт сонгогчийн 47.5 хувь нь саналаа өгөөд байна. Харин зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах 390 сонгогчоос 379 иргэн саналаа өгчээ.


Аймгийн хэмжээнд Хөвсгөл сум 73.5 хувь буюу хамгийн өндөр, Замын-Үүд сум хамгийн бага буюу 33.4 хувийн  ирцтэй байна. 

Холбоотой мэдээ