БАЯН-ӨЛГИЙ: 655.1 мянган толгой мал отроор өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2024-2025 оны өвөл 1838 өрхийн 655.1 мянган толгой мал отроор өвөлжинө гэсэн тооцоог аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргажээ.
Үүнээс 619 өрхийн 82.8 мянган толгой мал өөр аймгийн нутагт, 227 өрхийн 77.5 мянган толгой мал өөрийн аймгийн бусад сумын нутагт, 48 өрхийн 59.8 мянган толгой мал сум дундын отрын бүсэд, 23 өрхийн 47 мянган толгой мал тусгай хэрэгцээний отрын бүсэд тус тус өвөлжинө.
Харин 309 өрхийн 76 мянган толгой мал хилийн сурвас бүс нутагт, 612 өрхийн 311.8 мянган толгой мал улсын тусгай хамгаалалттай бүс нутагт өвөлжих тооцоотой байна.
Ташрамд,
өнгөрсөн зун Баян-Өлгий аймгийн нутгаар хур бороо элбэг, өвс ногоо сайн
ургасан. Гэвч нийт нутаг дэвсгэрийн 49.4 хувьд нь бэлчээрийн даац 1-3 дахин,
12.8 хувьд нь 3-5 дахин, 18.7 хувьд нь олон дахин хэтэрсэн гэсэн гэсэн судалгааг
аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан байна.