ДОРНОГОВЬ: Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдэд төлөөлөгчийн түр үнэмлэх гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-10-18 16:18:44

Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн дүн болон төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 2024 оны 41,42 дугаар тогтоолыг аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзоригт өнөөдөр гардууллаа.


Мөн аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдэд төлөөлөгчийн түр үнэмлэх гардуулсан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 35 төлөөлөгчөөс зургаан удаа сонгогдсон нэг, дөрвөн удаа сонгогдсон хоёр, гурван удаа сонгогдсон долоо, хоёр удаа сонгогдсон найман төлөөлөгч байгаа бол үлдсэн 17 буюу 48,5 хувь нь анх удаа сонгогджээ.


Төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдээс хамгийн ахмад буюу 54 настай хоёр, хамгийн залуу нь 33 настай. Харин хүйсийн хувьд эрэгтэй 29 буюу нийт төлөөлөгчийн 82,5 хувь, зургаа буюу нийт төлөөлөгчдийн 17,5 хувь  нь эмэгтэй  юм.


Боловсролын хувьд бакалавр 19, магистр 15, бүрэн дунд нэг буюу 97,1 хувь нь дээд болон түүнээс дээш боловсролтой. Мэргэжлийн хувьд улс төр судпаач, төрийн удирдлага, эрх зүйч, инженер, бизнесийн удирдлага, эмч, технологич зэрэг мэргэжилтэй хүмүүс иргэдийг төлөөлөн ирэх дөрвөн жил ажиллах юм.

Холбоотой мэдээ