“Сэтгэлээс урссан аялгуу” тоглолт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-17 20:37:41

Говь-Алтай аймгийн хүндэт иргэн Зунчив овогт Д.Бат-Эрдэнийн санаачлагаар Алтай нутгаас төрсөн яруу найрагч, хөгжмийн зохиолчдын хамтран бүтээсэн дууны “Сэтгэлээс урссан аялгуу” тоглолт хоёр дахь жилдээ болох гэж байна.

Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, ардын дуу бүжгийн “Алтай” чуулга, Боловсрол соёл урлагийн газраас хамтран уг тоглолтыг зохион байгуулах бөгөөд ардын авьяастнуудыг дэмжин тодруулах, Алтай нутгийн яруу найрагч, хөгжмийн зохиолчдын бүтээлийг олны хүртээл болгох гол зорилготой ажээ. Уг тоглолтыг 11 сарын эхний долоо хоногт зохион байгуулахаар ажиллаж байна.

                                                                             Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ