ДАРХАН-УУЛ: 60 жилийн түүхтэй морин хуур хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны аравдугаар сарын 21
/МОНЦАМЭ/. Аймгийн
музейд 60 жилийн түүхтэй морин хуур хадгалагдаж байна. Энэхүү морин хуур нь бор
өнгөтэй, модоор хийсэн 111 см хэмжээтэй.
Хадгалалтын явцад аялгуу гарах хоёр нүхний баруун талын нүхний дээр, доор цуурчээ.
Ишний доод тал, ишний дээд, доод хэсэг,
толгойны урд талыг төмрөөр тоноглосон,
сойлт, дээд, доод чих, чавхдас, сойлтын угсаа, нумын чавхдас, дээд, доод тэвх бүрэн бүтэн,
дээд чих нь зууван хэлбэртэй, доод чих болон нумын чавхдас нь хар өнгөтэй юм.
Уг морин
хуурыг 1964 онд Х.Ундагаа гэх хүн урласан бөгөөд хууртайгаа Ард
түмний спартакиад,
Урлагийн үзлэгт тэргүүн байр эзэлж байжээ.
Тус хуурыг түүний хадам аав Г.Доржсүрэн музейд бэлэглэж байсан бөгөөд
түүнийг 3000 төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.
Музейн
архивын санхүүгийн баримт бичигт 1998 оны долоодугаар
сарын 27-ны өдөр авсан бөгөөд музейн фондчин хийж байсан Ц.Батхуягийн ажлын тайланд
тайлбар болон худалдан авсан талаар дурджээ.
Ташрамд, 2023 онд Соёлын өвийн үндэсний төвд сэргээн засварлуулсан байна.