ЗАВХАН: Аймгийн Засаг даргаар Г.Өнөрбаярыг улираан ажиллуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны аравдугаар сарын
22 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, ИТХ-ын даргаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Б.Санжсүрэнг сонголоо.
Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад МАН-ын бүлгээс Г.Өнөрбаяр, АН-ын бүлгээс Б.Төрмөнх нарыг нэр дэвшүүллээ. Төлөөлөгчдийн 57.1 хувийн саналаар Г.Өнөрбаярыг дэмжиж Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.
Мөн ИТХ-ын зөвлөлийн гишүүдээр Б.Санжсүрэн, Н.Тамир, Д.Мягмардорж, Г.Бадамхатан, Ш.Мянганбаяр, Ж.Баярмаа, Л.Бат-Амгалан нар сонгогдов.
Хурлын төгсгөлд аймгийн 2024 оны төсөвт тодотгол оруулах тухай асуудлыг хэлэлцсэнээр хуралдаан өндөрлөлөө гэж Завхан аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.
Завхан аймгийн ИТХ-ын даргаар Б.Санжсүрэн сонгогдов
Завхан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан